Газрын харилцааны чиглэлээр үзүүлэх үйлчилгээ

МОНГОЛ УЛСЫН ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭД ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХ БОЛОН ӨМЧЛӨХ ЭРХТЭЙ ХОЛБООТОЙ БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ

Иргэн газар өмчилж авахад бүрдүүлэх материалууд

1. Иргэний үнэмлэхний хуулбар
2. Оршин суугаа баг, хорооны засаг даргын тодорхойлолт

3. Газар өмчилж аваагүй тодорхойлолт авах
4. Газар өмчлөх тухай хүсэлт /Өргөдлийн маягтыг Эндээс авч бөглөнө үү./

Насанд хүрээгүй буюу 0-18 насны хүүхдийн бүрдүүлэх материалууд

1. Төрсний гэрчилгээний хуулбар /нотариатаар батлуулах/
2. Оршин суугаа баг, хорооны засаг даргын тодорхойлолт
3. Өргөдөл гаргагчийн хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхний хуулбар /нотариатаар батлуулах/
4. Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /нотариатаар батлуулах/
5. Газар өмчлөх тухай хүсэлт /Өргөдлийн маягтыг Эндээс авч бөглөнө үү./

 

Өмнө нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газраа дундаа хамтран өмчилсөн бөгөөд тухайн газрын өмчлөх эрхийг гэрээний үндсэн дээр гэр бүлийн нэг гишүүнд шилжүүлэхэд бүрдүүлэх материалууд

1. Иргэний үнэмлэхний хуулбар
2. Оршин суугаа баг, хорооны засаг даргын тодорхойлолт
3. Өмнө нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар дундаа хамтран өмчилж авсан газрын гэрчилгээний хуулбар
4. Өмнө нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар дундаа хамтран өмчилж авсан газрын гэрчилгээг гэр бүлийн нэг гишүүнд шилжүүлэх талаар гэр бүлийн гишүүдийн харилцан тохиролцож байгуулсан “Хамтран өмчлөгч хасуулах хэлцэл” гэрээний эх хувь /нотариат дээр хийх/
5. Газар өмчлөх эрхээ гэр бүлийн 1 гишүүнд шилжүүлэх тухай гар өргөдөл
6. Газар өмчлөх тухай хүсэлт /Өргөдлийн маягтыг Эндээс авч бөглөнө үү./

Газар өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх

1. Газар өмчлөх эрхийн гэрчилгээ шилжүүлж буй талуудын иргэний үнэмлэхний хуулбар
2. Газар өмчлөх эрхийг шилжүүлсэн тухай нотариатаар гэрчлүүлсэн гэрээ /үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ/
3. Газар өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар
4. Газар өмчлөх тухай хүсэлт /Өргөдлийн маягтыг Эндээс авч бөглөнө үү./

Газар эзэмших тухай хүсэлт гаргах

1. Газар эзэмших тухай хүсэлт /Иргэн-өргөдөл, ААН-Албан бичиг/
2. Иргэний үнэмлэх/ААН бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
3. Иргэн бол багийн засаг даргын тодорхойлолт
4. Эзэмшихийг хүссэн газрын тойм, фото зураг
5. Газар эзэмших тухай хүсэлт /Өргөдлийн маягтыг Эндээс авч бөглөнө үү./

Газар эзэмших гэрээ, гэрчилгээг шинэчлэх

1. Газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлүүлэх тухай хүсэлт /Иргэн-өргөдөл, ААНБ-Албан бичиг/
2. Иргэний үнэмлэх/ААНБ бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар болон даргын иргэний үнэмлэхний хуулбар
3. Газар эзэмших эрхийн гэрчилгээ /Эх хувь/
4. Газар эзэмших гэрээ /Эх хувь/
5. Газрын кадастрын зураг /Эх хувь/
6. Газар эзэмших тухай хүсэлт /Өргөдлийн маягтыг Эндээс авч бөглөнө үү./

Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах

Үйлчилгээний нөхцөл: Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараах баримт бичгүүдийг хавсаргана.
1. Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай хүсэлт /Иргэн-өргөдөл, ААНБ-Албан бичиг/
2. Иргэний үнэмлэх/ААНБ бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
3. Газар эзэмших эрхийн гэрчилгээ /Эх хувь/
4. Газар эзэмших гэрээ /Эх хувь/
5. Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт
6. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний ажлын тайлан
7. Газар эзэмших тухай хүсэлт /Өргөдлийн маягтыг Эндээс авч бөглөнө үү./
Асуудал шийдвэрлэх хугацаа: Өргөдөл хүлээн авснаас хойш ажлын 30 хоногийн дотор

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР