2016 оны барилга байгууламж их засварын ажил

 

Төв аймагт улсын болон орон нутгийн төвийн хөрөнгө оруулалт, хувийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн бүтээн байгуулалтын ажлууд

Төв аймагт 2016 онд улсын хөрөнгө оруулалтаар 4 барилга байгууламжийн 13 217,0 сая төгрөгийн  өртөг бүхий шинэ барилга, их засварын 8 ажил болох 422,0 сая төгрөгийн өртөгтэй ажилд захиалагчаар ажиллаа. Үүнээс Баянцагаан сумын Соёлын төвийн барилга, Батсүмбэр сумын 120 ортой дотуур байрны барилгууд ашиглалтанд орж, Баянцогт сумын цэцэрлэгийн дээврийн их засвар, Борнуур сумын цэцэрлэгийн дээврийн их засвар, Лүн сумын дотуур байрны дээврийн их засвар, Өндөрширээт сумын сургуулийн барилгын засвар, Мөнгөнморьт сургуулийн их засварын ажил, Жаргалант сумын дотуур байрны их засвар, Сүмбэр сумын дотуур байрны их засварын ажлууд хигдэн хүлээлгэн өгсөн.

Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 12 төрлийн 2380,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил, 14 төрлийн зураг төслийн 360,0 сая төгрөгийн өтрөг бүхий ажлуудад захиалагчаар ажиллаа. 

Хүмүүн ахлах сургуулийн гадна тохижилт, сургуулийн барилгын гадна заслалын ажил, Зуунмод суманд Нэгдсэн эмнэлгийн цахим бүртгэлийн барилга, Шинэ худалдааны төвийн дэд бүтэц, тохижилтын ажил, 29,30-р байрны фасадны засвар, Зуунмод сумын усан санг автоматжуулах, тоолууржуулах төсөл,  Зуунмод сумын 5-р багийн гэр хорооллын зарим хэсгийн хөрсний бохирдол бууруулах ажлын хүрээнд гэр хорооллыг цэвэр бохир усны системтэй болгох ажил, Цэлмэг хотхоны дуудлага худалдаагаар зарагдсан 76 айл өрхүүдийн гадна дулаан хангамж, ариутгах татуурга, цэвэр усан хангамжийн шугам сүлжээний ажил, Зуунмод сумын 6-р багийн гэр хорооллын айл өрхийн зарим хэсгийн дулаан хангамж, цэвэр усан хангамж, хэрэглээний халуун усан хангамжийн шугам сүлжээний угсралтын ажил зэрэг томоохон ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

            Дэлгэрхаан, Баянжаргалан сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Зуунмод хотын шинэ төвийн инженерийн шугам сүлжээ, өндөржилт, авто зам, талбайн ажлын зураг төсөл Зуунмод сумын "Бүжинхэн" цогцолбор цэцэрлэгийн "а" байрны их засварын ажлын зураг, Угтаалцайдам сумын 100 хүүхдийн цэцэрлэгийн холболтын зураг, Зуунмод сумын бага, дунд сургуулийн хичээлийн байрны барилгын их засвар, гадна тохижилтын зураг, төсөл боловсруулах, Өрхийн эмнэлгийн нэгдсэн төвийн зураг төсөл, 19, 20, 21, 22-р байрнуудын дээвэр, гадна фасадны их засварын зураг төсөл, Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн засвар, шинэчлэлтийн ажлын зураг төсөл болон бусад зураг төслийн ажлууд хийгдэн батлагдлаа.

Мөн ЗГ-н 2012 151 тогтоолын хүрээнд улсын болон орон нутаг, гадаад дотоддын хөрөнгө оруулалтаар нийт  2016 онд 90 тэрбум 925 сая төгрөгний 73 нэр төрлийн барилга байгууламж их засварын ажил хийгдсэн байна. Үүнд Зуунмод сумын 6-р халаалтын хэсгийн тогооны барилга угсралт, инженерийн шугам сүлжээний ажил, Баянхангай, Баян-Өнжүүл, Өндөрширээт сумдын тогоо,  гадна ус халаалтын шугам сүлжээний ажил, Батсүмбэр сум Ахмадын асрамж хөгжлийн төвийн нөхөн сэргээхсувиллын барилга, улсын асрамжийн газрын өргөтгөлийн барилга, Сэргэлэн сумын Цагаан хяр дахь 1 сая тонн цемент үйлдвэрлэх цементийн үйлдвэрийн эхний ээлж зэрэг барилга байгууламжууд байна. 

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР