Үргэлжлүүлэх зөвшөөрөл авахад бүрдүүлэх материал

Аймгийн засаг даргын 2017.06.30-ны а/394 тоот захирамжаар батлагдсан

 

Барилгын зөвшөөрөл  олгох, барилга байгууламж ашиглалтанд оруулах үйл ажиллагааг зохион байгуулах  талаар авах арга хэмжээний тухай

Монгол улсын  Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29дүгээр зүйлийн 29,2 , Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.1.6, Засгийн газрын 2017 оны 68, 69 дүгээр тогтоолыг  тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ  нь

  1. Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, барилга байгууламжийг ашиглалтанд оруулах үйл ажиллагааг зохион байгуулах журмыг энэхүү захирамжийн 1 дүгээр хавсралтаар Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссыг энэхүү захирамжийн 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай
  2. Аймгийн нутаг дэвсгэрт Барилгын тухай хуулийн  32 дугаар зүйлийн 32.1 .5д зааснаас бусад бусад барилга байгууламжид барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, ашиглалтанд оруулах үйл ажиллагааг Барилгын тухай хууль,”Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”  “ Барилга байгууламжийг  ашиглалтанд оруулах дүрэм” болон  энэхүү журмиын дагуу зохион байгуулахыг  Аймгийн  Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар        /А. Лхагвахорол/ д даалгасугай.
  3. Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5 –д заасны дагуу Захиалагчаас ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч  бага, дунд, өндөр   төвөгшилтэй  барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссыг    Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрындарга /А. Лхагвахорол/  онцгой төвөгшилтэй барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссыг  аймгийн Засаг даргын орлогч  /Д. Мөнхбаатар/ нар   удирдаж  бүрэлдхүүнийг  томилон үйл ажиллагааг зохион байгуулан ажиллахыг  үүрэг болгосугай.
  4. Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын гишүүнээр ажиллах мэргэжилтэн, улсын байцаагч нарыг  мэдэгдэлийн дагуу ажиллах нөхцөл бололцоогоор хангаж өгөхийг аймгийн Мэргэжлийн хяналтын газар /Г. Мөнх сүлд/  аймгийн Онцгой байдлын газар  / Н. Төмөрбаатар/ болон бусад аж ахуйн нэгж, байгууллагын дарга эрхлэгч  нарт даалгасугай
  5.  Захирамжийн биелэлтэнд  хяналт тавьж  ажиллахыг Аймгийн Засаг даргын тамгийн газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга /Д. Саран-эрдэнэ/  д  хариуцуулсугай.

 

 

                                    ДАРГА                                                            Ж.  БАТЖАРГАЛ

Аймгийн Засаг даргын. 2017 оны 06 дугаар сарын 06 өдрийн  30-ны а/394тоот захирамжийн 1-дүгээр  хавсралт 

 

БАРИГЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭХ, ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ , БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ АШИГЛАЛТАНД  ОРУУЛАХ  ҮЙЛ АЖИЛЛАГААГ  ЗОХИОН БАЙГУУЛАХ   ЖУРАМ

                        Нэг.  Нийтлэг  үндэслэл

  1. Энэхүү журмын зорилгл нь Аймгийн нутаг дэвсгэрт баригдах цөмийн болон дулааны цахилгаан станц, усан цахилгаан станц, төмөр зам, нисэх буудал, нефть болон хийн хоолой зэрэг улсын чанартай барилга байгууламжаас бусад бүх төрлийн  барилга байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх  зөвшөөрөл олгох болон баригдсан бага, дунд, өндөр төвөгшилтэй барилга байгууламжийг ашиглалтанд оруулах үйл ажиллагааг зохион байгуулахад оршино.
  2. Барилгын ажлын зөвшөөрөл олгох , барилга, байгууламжийг ашиглалтанд оруулахдаа Барилгын тухай хууль, Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх  зөвшөөрөл олгох дүрэм /Засгийн газрын 2017 оны 68 дугаар тогтоол/  Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах дүрэм /Засгийн газрын 2017 оны 69 дүгээр тогтоол/-ийг  баримтлана.

 

 

Хоёр. Барилгын ажлын зөвшөөрөл олгох

2.1 Барилга Байгууламжийн ажлыг эхлүүлэх , үргэлжлүүлэх  зөвшөөрлийн хүсэлтийг  ГХБХБГ-ын нэр дээр захиалагч  байгууллага гаргана. Хүсэлтэнд  дараахи материалыг  хавсарган ирүүлнэ.

Үүнд

  1. Газар олгосон захирамж,  кадастрийн зураглал, гэрчилгээ
  2. Магадлал хийгдсэн барилга байгууламжийн иж бүрэн зураг төсөл, магадлалын дүгнэлт
  3. Зураг төсөл зохиогчийн аж ахуй нэгжийн гэрчилгээний хуулбар болон тусгай зөвшөөрлийн хуулбар
  4. Захиалагч байгууллагын  аж ахуй нэгжийн  гэрчилгээний хуулбар
  5. Захиалагчийн хяналт гүйцэтгэгчийг томилсон  тушаал. дипломын  хуулбар
  6. Гүйцэтгэгчийн  аж ахуй нэгжийн  гэрчилгээний хуулбар болон тусгай зөвшөөрлийн хуулбар
  7. Барилгын ажлыг хариуцан бариулагчийг томилсон тушаал, дипломын  хуулбар
  8. Захиалагч гүйцэтгэгчийн хооронд  байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хуулбар
  9. Захиалагч  зургийн байгуулагын хооронд байгуулсан гэрээ.
  10. Зохиогчийн хяналт гүйцэтгэх  гэрээний  хуулбар
  11. Техникийн  нөхцлүүд
  12. Барилгын ажлыг гүйцэтгэх  хугацааны график. Талбай зохион байгуулалтын зураг.
  13. Байгаль орчины үнэлгээ хийлгэх шаардлагатай барилга байгууламжийн  хувьд  байгаль орчинд нөлөөлөх  нөлөөллийн  үнэлгээ

2.2  Барилга байгууламжийн  ажлын хугацаа сунгах болон  ажлыг үргэжлүүлэх  зөвшөөрлийг хүссэн захиалагчийн  хүсэлт болон дараахи бичиг баримтыг хавсаргана.

  1. Захиалагчийн  улсын  бүртгэлийн гэрчилгээний хуулбар  иргэний  хувьд  иргэний үнэмлэхний хуулбар
  2. Барилын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх  зөвшөөрлийн эх хувь
  3. Гүйцэтгэгчийн  аж ахуй нэгжийн  гэрчилгээний хуулбар болон тусгай зөвшөөрлийн хуулбар
  4. Барилгын дуусаагүй  ажлыг гүйцэтгэх хугацааг тодорхой тусгасан төлөвлөгөө, барилгын үйлдвэрлэлийн зохоин байгуулалтын шинэчлэн боловсруулсан зураг төсөл.
  5. Барилгын ажлын зөвшөөрлийн нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх  захиалагчийн  хувьд

2.3.1  .Захиалагчийн өргөдөл  улсын  бүртгэлийн гэрчилгээний хуулбар  иргэний  хувьд  иргэний үнэмлэхний хуулбар

  1. Гүйцэтгэгч, захиалагч  болон  зохиогчийн хяналт хэрэгжүүлэх  байгуулагатай  шинээр байгуулсан гэрээ
  2. Гүйцэтгэгчийн  тусгай зөвшөөрлийн хуулбар /тухайн ажлыг  гүйцэтгэх  хүрээнд тохирсон байх/
  3. Гүйцэтгэгч, захиалагч  болон  зохиогчийн хяналт хэрэгжүүлэх  байгуулагын  байгуулсан гэрээг  цуцалсан  тухай шийдвэр.
  4. Зураг төсөлд орсон томоохон өөрчлөлттэй холбоотой  баримт бичиг
  5. Гүйцэтгэгчийн тусгай зөвшөөрөл дууссантай холбоотой  бичиг баримт
  6. Захиалагчийн  хүсэлтийг  хүлээн  авч ажлын 10 хоногт  багтаан барилгын ажлын зөвшөөрөл олгох  асуудлыг  Аймгийн ерөнхий архитектор  ахалсан ажлын хэсэг /ГХБХБГ /  шийдвэрлэнэ.
  7. Шинээр баригдах барилгын  ажлын зөвшөөрөл олгосон  ГХБХБГазар нь барилгын ажлын зөвшөөрөл олгосон, цуцласан, хугацаа сунгасан зэрэг асуудлаар бүртгэл хөтөлж  улирал тутам тайланг гаргаж  Аймгийн засаг даргын  нэр дээр хүргүүлнэ.
  8. Гүйцэтгэгч, зураг төслийн байгууллагын тусгай зөвшөөрлийн болон техникийн нөхцөлийн  хугацаа  дууссан болон  байршил, газар олголт, төлөвлөлтийн болон норматив баримт бичгийн шаардлагыг зөрчсөн, баримт бичиг дутуу эсвэл хуурамчаар бүрдүүлсэн  үндэслэлээр барилгын ажлын зөвшөөрөл олгохоос  татгалзаж энэ тухай захиалагчид  бичгээр хүргүүлнэ.
  9. Барилгын ажлын зөвшөөрлийг  барилгын ажлыг гүйцэтгэх  хугацаагаар олгоно.
  10. Баригын ажлыг эхлүүлэх , үргэлжлүүлэх зөвшөөрөл  олгох  гэрчилгээ нь  Монгол  улсын  Засгийн  газрын 2017 оны 68 тоот тогтоолын  дагуу энэхүү захирамжийн 3 дугаар хавсралтанд заагдсан  хэлбэртэй байна.

 

Гурав. Барилгабайгууламжийгашиглалтандоруулах үйл ажиллагаа.

 

3.1 Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах хүсэлтийгзахиалагч байгууллага гаргана.Захиалагч байгууллагын хүсэлтийнхамт дараахиматериалуудыг ирүүлсэн байх шаардлагатай.

3.1.1 Барилгын ажлыг эхлүүлэх , үргэлжлүүлэхзөвшөөрөл

3.1.2 Ус, дулаан, уур,хий, цахилгаан,харилцаа холбоо зэрэгтухайн барилга байгууламжийнинженерийнхангамжийн шугам сүлжээний хангагч болонбусад шаардлагатай мэргэжлийн байгуулагын төлөөллийг оролцуулантехникийн болон чанарын үзлэг , шалгалтхийж захиалагчийн барилга техникийнхяналтын нэгдсэн дүгнэлтгаргасан байна.

  1.  
  2.  
  3.  
  4.  
  5.  
  6.  
  7.  
  8. .1.10 ГХБХБГ-ын мэдээллийн санд гүйцэтгэлийн зургийг оруулсан акт
  9.  

3.3 Комиссын ажиллаххувиарыгкомиссын дарга батлажкомиссын нарийн бичгийн дарга мэдэгдэх хуудсыгбичиж захиалагчкомиссын гишүүн бүртажлын 2-оос доошгүй  өдрийн өмнө хүргүүлсэн байна.  Мэдэгдэх  хуудас энэхүү захирамжийн хавсралт 4 д заагдсан хэлбэртэй байна.

                                                                                       

.3.4 Мэдэгдэл  хүлээн авсан  комиссын гишүүн нь хүндэтгэн үзэх шалтгаанаар  комисст орж ажиллах боломжгүй бол комисс ажиллахаас 1 хоногийн өмнө комиссын даргад мэдэгдэнэ.

3.5 Комиссын үйл ажиллагаа, түүний чиг үүрэг нь Барилга  байгууламжийг ашиглалтанд оруулах дүрмээр  / Засгийн газрын 2017 оны 69 дүгээр тогтоол/ зохицуулагдана

  1. 3,6 Барилга байгууламж нь ашиглалтанд оруулах шаардлагыг хангасан гэж үзсэн тохиолдолд Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах дүрмээр батлагдсан маягтын дагуу барилга байгууламжийг ашиглалтанд оруулах дүгнэлт гаргаж комиссын гишүүд гарын үсэг зурснаар баталгаажина. Дүгнэлт нь Засгийн  газрын 2017 оны 68 тоот тогтоолын  дагуу энэхүү захирамжийн 4 дугаар хавсралтанд заагдсан  хэлбэртэй байна.

 

3.7 Барилга байгууламжийг дараахи тохиолдолд  ашиглалтад  оруулахаас  татгалзана.

            3..7.1 Барилгын ажлын зөвшөөрлийн нөхцөлүүдийг зөрчсөн

3.7.2 Захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн  дүгнэлтэд заасан шаардлагуудыг биелүүлээгүй

3.7.3 Барилгын тухай болон бусад хууль тогтоомжуудын холбогдох заалтуудыг зөрчсөн

3.7.4 Холбогдох бичиг баримтуудын бүрдэл хангагдаагүй

3.8 Барилга байгууламжийн барилгын ажил дутуу, чанаргүй хийгдсэн стандартын шаардлага хангуулаагүй ноцтой зөрчил илэрсэн тохиолдолд холбогдох байгууллагаар хяналт шалгалт хийлгэж болно.

 

 

                       

 

 

 

 

 

 

 

 

 

 

Аймгийн Засаг даргын. 2017 оны 06 дугаар сарын 06 өдрийн  30-ны а/394тоот захирамжийн 2 дугаар  хавсралт 

Барилга байгууламжийг ашиглалтад  оруулах  комиссын бүрэлдхүүн

  1. Бага, дунд, өндөр төвөгшилтэй  барилга байгууламжийг  ашиглалтанд оруулах комиссын бүрэлдхүүн

Комиссын дарга                                Аймгийн  Газрын харилцаа , барилга, хот байгуулалтын

                                                            газрын Барилга, хот байгуулалтын  хэлтсийн дарга      

Нарийн бичгийн дарга                                  Аймгийн  Газрын харилцаа , барилга, хот байгуулалтын  газрын  Барига , хот байгуулалтын  хэлтсийн  мэргэжилтэн

Гишүүд                                               Аймгийн Мэргэжлийн хяналтын  газрын  холбогдох  байцаагч

                                                            Онцгой байдлын  Гамшгаас хамгаалах  улсын хяналтын

                                                            байцаагч

Зураг төслийн байгууллагын  төлөөлөл   /холбогдох зураг  төсөл зохиогчид /

Захиалагчийн төлөөлөл

Гүйцэтгэгч  байгууллагын   төлөөлөл

Ашиглалт хариуцсан байгуулагын төлөөлөл

Аймгийн  Архивын  тасгийн төлөөлөл

  1. Онцгой төвөгшилтэй барилга байгууламжийг ашиглалтад оруулах  комиссын бүрэлдхүүн

Комисын  дарга                                 Аймгийн  Засаг даргын орлогч

                                                           

Нарийн бичгийн дарга                                              Аймгийн  Газрын харилцаа , барилга, хот байгуулалтын  газрын   дарга

Гишүүд                                               Барилгын асуудал эрхэлсэн тарийн захиргааны төв байгуулагын төлөөлөл /зөвшилцсөнөөр/

Холбогдох төрийн захиргааны төв байгуулагын төлөөлөл /зөвшилцсөнөөр/

Барилгын ажлын явцад хяналт хэрэгжүүлсэн байгууллагын төлөөлөл

Аймгийн Мэргэжлийн хяналтын  газрын  холбогдох  байцаагч

Онцгой байдлын  Гамшгаас хамгаалах  улсын хяналтын байцаагч

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах байгуулагын төлөөлөл

Зураг төслийн байгууллагын  төлөөлөл   /холбогдох зураг  төсөл зохиогчид /

Захиалагчийн төлөөлөл

Гүйцэтгэгч  байгууллагын   төлөөлөл

Ашиглалт хариуцсан байгуулагын төлөөлөл

Аймгийн  Архивын  тасгийн төлөөлөл

  1. Барилга байгууламжийн их засвар, шинэчлэлтийн ажлыг и ашиглалтад  оруулах комиссын бүрэлдхүүн

Комиссын дарга                          Захиалагч

Нарийн бичгийн дарга                Захиалагчийн төлөөлөл

Гишүүд                                         Зураг төслийн байгууллагын  төлөөлөл   /холбогдох зураг  төсөл зохиогчид /

Онцгой байдлын  Гамшгаас хамгаалах  улсын хяналтын  байцаагч

Гүйцэтгэгч  байгууллагын   төлөөлөл

Ашиглалт хариуцсан байгуулагын төлөөлөл

Аймгийн  Архивын  тасгийн төлөөлөл

 

                                                                                   

                       

 

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР