Үйл ажиллагааны чиглэл

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

1. Барилга, хот байгуулалт, орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагуудад мөрдөх хууль эрхийн акт, норм, дүрэм, стандарт, техник ашиглалт, технологийн дүрэм, зааврыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, холбогдох байгууллагуудтай  хамтран ажиллах

2. Хот байгуулалтын талаар төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого, төсөл, хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэн аймгийн төв, сумдын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлыг зохион байгуулж, үе шаттайгаар хэрэгжүүлэхэд мэрэгжлийн зөвлөмжөөр хангаж, барилга байгууламж, шугам сүлжээний ажлыг зураг төсөл, гүйцэтгэлийн үе шатанд зохих зөвшөөрөл өгч, хяналт тавих

3.Засгийн газар, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн оны эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх

4. Улсын төсөв болон бусад эх үүсвэрүүдэд төсөл арга хэмжээг тусгуулах, хэрэгжих төсөл арга хэмжээ /барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, их засварын/-ний ажлын явцад захиалагчийн хяналт тавих ажлыг зохион байгуулах, хэрэгжилтийг хангуулах

5. "Хот байгуулалтын мэдээллийн сан", "Хот тосгоны жижүүрийн хөтлөлт хийх үлгэрчилсэн заавар"-ын дагуу мэдээллийн сан байгуулах, баяжуулах, мэдээ тайланг холбогдох газруудад хүргүүлэх:

6. Засгийн газрын 2017 оны №68, №171 тоот тогтоолын хүрээнд барилга байгууламжийн ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, хяналт тавих

7. Бусад чиг үүргийг хэрэгжүүлэх

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР